Бүхий л байгууллагуудад зориулсан дата менежментийн платформ.
Яам агентлаг, банк санхүү, уул уурхай, барилга болон групп компаниуд олон салшгүй систем ашигладаг ч тоо мэдээлэл нь хоорондоо зөрөх тохиолдол түгээмэл байдаг. Бид тэдгээр салангид системүүдийн өгөгдлийг нэгтгэн хадгалж, засаглал болон чанарын хяналттай, эргэлзээгүй нэгдсэн эх сурвалж (Single Source of Truth) болгоход тусалдаг.
Төрийн байгууллага
Яам, агентлаг, шүүх зэрэг төрийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн өндөр нууцлалтай, эмзэг өгөгдлийг хариуцдаг. Эдгээр мэдээлэл нь зөвхөн төрийн хяналт дахь дэд бүтэц дээр хадгалагдаж, хандалт болон өөрчлөлт бүр нь аудитын түвшинд бүрэн бүртгэгддэг байх шаардлагатай.
Бидэнтэй холбогдохТүгээмэл асуудлууд
- Өөр өөр гүйцэтгэгчийн хөгжүүлсэн, хоорондоо нэгдсэн стандарт тодорхойлолтгүй бүртгэлийн системүүд
- Шинэчлэн өөрчлөхөд төвөгтэй, хяналт ба аудит хийхэд бүр ч хүндрэлтэй хуучирсан өгөгдлийн сангууд
- Төрийн мэдлийн дэд бүтцээс гарах ёсгүй өгөгдөл
- Ижил үзүүлэлт агентлаг, байгууллага бүрийн тайланд өөр өөр дүнтэй гардаг
Бид хэрхэн шийддэг вэ
- Бүртгэл болон үйл ажиллагааны системүүдийн өгөгдлийг байгууллагын дотоод сервер эсвэл төрийн үүлэн орчинд нэгтгэн, бүрэн хараат бус байдлыг хангана.
- Хуучирсан өгөгдлийн сангуудыг нээлттэй хүснэгтийн формат руу хөрвүүлснээр программ хангамж өөрчлөгдсөн ч өгөгдлийг чөлөөтэй уншиж ашиглах боломж хадгалагдана.
- Бүртгэлийн сан бүрд нэгдсэн тодорхойлолт, хариуцах эзэн, хандалтын бодлого тогтоож, өөрчлөлт бүрийг аудитын түүхтэйгээр хадгална.
- Төрийн үйлчилгээ болон албан ёсны статистик тайланд ашиглагддаг өгөгдлийг чанарын автомат дүрмээр шалгана.
Банк, санхүүгийн салбар
Банк, даатгал болон ББСБ-ууд зохицуулагч байгууллага болон ТУЗ-дөө зөрүүгүй, нэгдсэн тоогоор тайлагнах үүрэгтэй. Үүний тулд үзүүлэлт бүр тодорхой тодорхойлолттой, хариуцах эзэнтэй, анхдагч систем хүртлээ мөшгөх (lineage) боломжтой байх шаардлагатай.
Бидэнтэй холбогдохТүгээмэл асуудлууд
- Зохицуулагч байгууллагын болон дотоод удирдлагын тайлангуудыг тус тусдаа татсан өгөгдлөөр бэлтгэдэг
- “Харилцагч”, “эрсдэлийн багц”, “чанаргүй зээл” зэрэг ойлголтыг бүтээгдэхүүн, нэгж бүр өөрөөр тооцдог
- Өдөр тутмын өгөгдөл хоцорсон эсвэл дутуу татагдсаныг тайлан гарсны дараа л анзаардаг
- Аудитын шалгалтаар тоо мэдээллийн гарал үүслийг тодруулахад баримтжуулсан мэдээлэл байдаггүй
Бид хэрхэн шийддэг вэ
- Санхүүгийн нэр томьёоны нэгдсэн толь үүсгэн харгалзах өгөгдлийн баганатай нь холбож, чиглэл бүрд дата хариуцагч томилно.
- Зохицуулагчийн тайлангийн суурь хүснэгтүүдэд чанарын шалгуур тохируулж, чанарын үнэлгээг дашбоардаар хянана.
- Өдөр тутмын өгөгдөл хугацаандаа, бүрэн татагдсан эсэхийг автоматаар хянаж, зөрчил илэрвэл тайлан боловсруулахаас өмнө дохиолол илгээнэ.
- Үндсэн системээс эцсийн тайлан хүртэлх өгөгдлийн урсгал, хувиргалтын түүхийг аудитын шалгалтад шууд харуулах бэлэн бүртгэлтэй болно.
Уул уурхай, эрчим хүч
Уурхай болон эрчим хүчний компаниуд олон талбай, салбар нэгжийн хэмжээнд олон төрлийн систем ашигладаг. Олборлолт, үйлдвэрлэл, засвар үйлчилгээ болон санхүүгийн өгөгдлийг нэг цэгт төвлөрүүлж, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааны нэгэн адил байнгын хяналтад байлгах шаардлагатай.
Бидэнтэй холбогдохТүгээмэл асуудлууд
- Олборлолт, засвар үйлчилгээ болон санхүүгийн өгөгдөл талбай бүрийн тусдаа системд салангид хадгалагддаг
- Мэдрэгч болон тоног төхөөрөмжөөс үүсэх өгөгдөл хэт их тул ердийн Excel файлд боловсруулах боломжгүй
- Талбай болон ээлжийн гүйцэтгэлийн үзүүлэлт (KPI) хугацаанаасаа хоцорч гардаг, эсвэл талбай бүр өөр аргачлалаар тооцдог
- Аль нэг талбайн системээс өгөгдөл дамжуулалт тасарсныг цаг тухайд нь анзаардаггүй
Бид хэрхэн шийддэг вэ
- Бүх талбайн өгөгдлийг товлосон хуваариар болон бодит цагийн урсгалаар төв платформд нэгтгэнэ.
- Үйлдвэрлэлийн тайлагнал болон урьдчилсан таамаглалын загварууд нэгдсэн нэг эх сурвалжаас ажиллана.
- Талбай болон эх үүсвэр бүрээс өгөгдөл хэвийн ирж буйг хянаж, дамжуулалт тасарвал тухайн өдөрт нь дохиолол өгнө.
- Талбай, ээлж бүрийн KPI үзүүлэлтийг тасралтгүй хянаж, үүссэн зөрчил бүрийг цаг хугацааны дарааллаар бүртгэнэ.
Холдинг ба групп компаниуд
Олон охин компанитай группүүдийн хувьд компани бүр өөр систем ашиглах, ойлголт тодорхойлолт зөрөх, улмаар ижил KPI-г олон янзаар тооцох хүндрэл гардаг. Экосистем бүхий платформыг нэвтрүүлснээр толгой компани бүх охин компанийнхаа үйл ажиллагааг нэгдсэн стандартаар харж, өгөгдлийн багц бүрийг тодорхой эзэн хариуцагчтай болгоно.
Бидэнтэй холбогдохТүгээмэл асуудлууд
- Охин компани бүр өөр өөрийн системтэй, тайлагналын харилцан адилгүй хуваарьтай
- Группийн нэгдсэн KPI үзүүлэлтүүдийг Excel дээр гар ажиллагаагаар нэгтгэдэг
- Орлого, ашгийн маржин, ажилтны тоо зэрэг суурь үзүүлэлтийг компани бүр өөр аргачлалаар тооцдог
- Группийн нэгдсэн тоонд зөрүү гарахад хариуцах эзэн нь тодорхойгүй байдаг
Бид хэрхэн шийддэг вэ
- Бүх охин компанийн өгөгдлийг нэгдсэн lakehouse платформд төвлөрүүлнэ.
- Группийн хэмжээнд нэгдсэн тодорхойлолт, өгөгдөл хариуцагч болон чанарын нийтлэг стандартыг нэвтрүүлнэ.
- Группийн удирдлагын дашбоард руу татагдаж буй өгөгдөл бүрийг хянаж, зөрчил илэрвэл харьяалах охин компанид нь шууд мэдэгдэнэ.
Барилга, барилгын материалын үйлдвэрлэл
Барилга угсралт болон материал үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэр, төсөл, хангамжийн сүлжээ бүр өөр өөрийн бүртгэл хөтөлдөг. Удирдлагын түвшинд оновчтой шийдвэр гаргахын тулд эдгээр өгөгдлийг нэг загварт зангидаж, гүйцэтгэлийн үзүүлэлт (KPI) бүрийг нэгдсэн аргачлалаар тооцох шаардлагатай.
Бидэнтэй холбогдохТүгээмэл асуудлууд
- Төсөл, үйлдвэрлэл, борлуулалтын мэдээлэл тус тусдаа салангид системд хадгалагддаг
- Аль системээс тайлан авснаас шалтгаалан өртөг болон бараа материалын үлдэгдэл зөрүүтэй гардаг
- Нэгдсэн төлөвлөлтгүйгээр эмх замбараагүй тэлсэн өгөгдлийн дэд бүтэц
- Үйлдвэр, талбай бүр өөр өөрийнхөөрөө тооцдог KPI үзүүлэлтүүд
Бид хэрхэн шийддэг вэ
- Үйлдвэр, төсөл болон хангамжийн өгөгдлийг группийн түвшинд нэгдсэн өгөгдлийн загварт оруулна.
- Нээлттэй хүснэгтийн форматаар хадгалсан нэгдсэн өгөгдлөөс BI дашбоард болон төлөвлөлтийн загваруудыг зэрэг ажиллуулна.
- Өгөгдлийн таталт болон KPI тооцооллыг тогтмол хянаснаар өртөг, бараа материалын дашбоардыг үргэлж бодит, шинэ мэдээлэлтэй байлгана.
Зочлох үйлчилгээ, зочид буудал
Зочид буудлын сүлжээ болон группүүд салбар бүрийнхээ өрөө дүүргэлт, орлогын гүйцэтгэлийг өдөр бүр харьцуулан хянадаг. Удирдлагын дашбоардын үнэн зөв байдал нь өдөр тутам татагдаж буй суурь өгөгдлөөс шууд хамаардаг тул өгөгдлийн урсгалыг ч мөн тасралтгүй хянах шаардлагатай.
Бидэнтэй холбогдохТүгээмэл асуудлууд
- Салбар буудлуудын системүүд өгөгдлөө өөр өөр цагийн хуваариар экспортолдог
- Өрөө дүүргэлт болон орлогын үзүүлэлтийг салбар бүр харилцан адилгүй аргачлалаар тооцдог
- Өгөгдөл дутуу татагдсан үед ч хэвийн мэт харагдаж төөрөгдүүлдэг дашбоардууд
- Тайлангийн тоо ямар эх үүсвэрээс хэрхэн бодогдсоныг нягтлах боломж хомс
Бид хэрхэн шийддэг вэ
- Салбар буудлуудын системээс өдөр бүр татагдах өгөгдлийн хугацаа болон бүрэн бүтэн байдлыг автоматаар шалгана.
- Өрөө дүүргэлт болон орлогын KPI үзүүлэлтийг хянаж, хэвийн бус хэлбэлзэл гарвал хариуцагчид нь шууд мэдэгдэнэ.
- Анхдагч системээс группийн нэгдсэн дашбоард хүртэлх өгөгдлийн гарал үүсэл, тооцооллын замыг ил тод харуулна.
Боловсролын салбар
Их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудын суралцагч, багш ажилтан, үйл ажиллагааны мэдээлэл нь элсэлт, сургалтын удирдлага, санхүү зэрэг тусдаа системүүдэд тархай бутархай хадгалагддаг. Бид эдгээрийг засаглалтай нэгдсэн санд төвлөрүүлж, бүх бүрэлдэхүүн сургууль болон нэгжүүд нэгдсэн тодорхойлолтоор ажиллах орчныг бүрдүүлнэ.
Бидэнтэй холбогдохТүгээмэл асуудлууд
- Суралцагчийн мэдээлэл элсэлт, сургалт, санхүүгийн системүүдэд салангид хадгалагддаг
- Бүрэлдэхүүн сургууль, тэнхим бүр элсэлт болон төгсөлтийн тоог өөр аргачлалаар гаргадаг
- Олон алба, тэнхим дундаа ашигладаг өгөгдлийн багцууд тодорхой хариуцах эзэнгүй байдаг
- Хувийн мэдээлэлд хандах эрхийн хязгаарлалт, журам тодорхойгүй
Бид хэрхэн шийддэг вэ
- Суралцагч, багш ажилтан болон үйл ажиллагааны өгөгдлийг нэгдсэн каталогт бүртгэж, чиглэл бүрд хариуцах эзэн томилно.
- Элсэлт, анги дэвшилт болон төгсөлтийн үзүүлэлтийг бүх бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд нэгдсэн аргачлалаар тооцдог болгоно.
- Хувийн мэдээллийн хандалтын эрхийг бодлогоор хязгаарлаж, тайланд ашиглагддаг суурь өгөгдлийн чанарыг шалгана.