Өнөөгийн байдлын үнэлгээнээс эхлээд дата платформ болон хиймэл оюуны шийдэл нэвтрүүлэх мэргэжлийн үйлчилгээ
Өгөгдлийн удирдлагын өнөөгийн түвшнийг үнэлж, vortex, lodestar, sauron бүтээгдэхүүнийг оновчтой дэд бүтцэд суурилуулан, тогтвортой ажиллагааг хангана.
Lakehouse нэвтрүүлэлт
vortex эсвэл танай одоогийн технологийн орчинд өгөгдлийн платформыг зураглаж, шилжүүлэн хөгжүүлнэ. Эх үүсвэр системүүдээс өгөгдлийг нэг удаа татан авч, анхдагч төлөвөөс нь бүрэн боловсруулсан түвшин хүртэл загварчлан, өгөгдлийн урсгалын хяналтыг эхний өдрөөс нь тохируулна.
Бидэнтэй холбогдох- ERP
- CRM
- Excel
- Өгөгдлийн сан
- Тайлан 1
- Тайлан 2
- Дашбоард
- ERP
- CRM
- Excel
- Өгөгдлийн сан
- BI
- ML
- sauron
Үйлчилгээнд багтсан зүйлс
- Үүлэн орчин эсвэл дотоод серверт нийцсэн зорилтот архитектур
- ERP, CRM, өгөгдлийн сан, файл болон бодит цагийн урсгалаас өгөгдөл татах
- Нээлттэй хүснэгтийн форматад суурилсан түүхий, цэгцэлсэн болон бүрэн боловсруулсан өгөгдлийн давхаргууд
- Одоо байгаа өгөгдлийн агуулах, тайлангуудыг шилжүүлэх төлөвлөгөө
- Бүрэн бус, чанар муутай датаг хиймэл оюуны тусламжтайгаар засварлаж, нэгтгэж, баяжуулах
- lodestar-т бүртгэлтэй, хариуцах эзэн нь тодорхой, ашиглахад бэлэн хүснэгтүүд
Өгөгдлийн засаглалын зөвлөх үйлчилгээ
Өгөгдлийн засаглал нь шүүгээнд хадгалсан журам бус, өдөр тутмын ажлын салшгүй хэсэг болсон цагт л бодит үр дүнгээ өгдөг. Өгөгдлийн засаглалын бүтэц, үүрэг хариуцлага, бодлого журмыг боловсруулж, lodestar системээр дамжуулан багуудын өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлж, хэвшүүлнэ.
- Засаглалын зөвлөлСтратеги, шийдвэр гаргах эрх
- Дата эзэмшигчидДомейн бүрийн хариуцлага
- Дата хариуцагчидӨдөр тутмын чанар, метадата
- Дата чанарын бодлого
- Хандалтын эрх
- Нууцлалын ангилал
Үйлчилгээнд багтсан зүйлс
- Шийдвэр гаргах эрх, үүргийн хуваарилалт нь тодорхой засаглалын загвар
- Бизнесийн чиглэл (домейн) бүрд томилогдсон өгөгдөл эзэмшигч болон хариуцагчид
- Өгөгдлийн чанар, хандалтын эрх болон нууцлалын ангиллын бодлого журам
- lodestar дээр суурилуулсан дата каталог, бизнесийн нэр томьёоны толь болон чанарын үндсэн шалгуурууд
- DAMA-DMBOK-д тулгуурласан дата менежментийн хөгжлийн зураглал
Өгөгдлийн удирдлага, засаглалын төлөвшлийн үнэлгээ
Хөгжүүлэлт эхлэхээс өмнө байгууллагынхаа өгөгдлийн менежментийн өнөөгийн түвшинг бодитоор тодорхойлно. Байгууллагыг 5 үндсэн чиглэл, 5 түвшний шатлалаар үнэлж, цаашдын хөгжлийн замын зураглалыг боловсруулна.
Бидэнтэй холбогдох- 1Initial
- 2Repeatable
- 3Defined
- 4Managed
- 5Optimized
- асуулт
- 15
- чиглэл
- 5
- түвшин
- 5
- Дата соёл
- Дата менежмент
- Дата технологи
- Дата аналитик
- Дата засаглал
- Өнөөгийн байдал
- Зөрүүний шинжилгээ (GAP)
- Зорилтот төлөв (To-Be)
- Замын зураглал (Roadmap)
Үйлчилгээнд багтсан зүйлс
- Өгөгдлийн соёл, менежмент, технологи болон аналитикийн өнөөгийн байдлын (As-Is) цогц үнэлгээ
- Хүн, процесс, технологийн уялдааг оношилж, өнөөгийн асуудлуудыг шалтгаантай нь тодорхойлох
- Өнөөгийн болон хүрэх шаардлагатай түвшин хоорондын зөрүүний шинжилгээ (GAP analysis)
- To-Be буюу байгууллагын зорилтот төлөвийн зураглал
- Үе шат бүрийг хэрэгжүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээтэй нь нарийвчлан уялдуулсан замын зураглал (Roadmap)
- DAMA-DMBOK болон DCAM олон улсын аргачлалд суурилсан үнэлгээ
Аналитик ба дашбоард
Шийдвэр гаргалтад нэн шаардлагатай гол үзүүлэлтүүдийг нэг дэлгэцэд нэгтгэж, BI хэрэгсэл дээр удирдлагын дашбоард хөгжүүлнэ.
Бидэнтэй холбогдох- Орлого
- SUM
- Ашгийн маржин
- %
- Идэвхтэй харилцагч
- COUNT
- Төлөвлөгөөний биелэлт
- %
- Удирдлага
- Менежер
- Шинжээч
Үйлчилгээнд багтсан зүйлс
- Бизнес хэрэглэгчидтэй харилцан тохиролцож баталсан KPI үзүүлэлтийн тодорхойлолт
- Датаг гүнзгий шинжилж, шийдвэр гаргалт болон KPI үзүүлэлт рүү хөрвүүлэх
- Цэвэршүүлж баталгаажуулсан хүснэгтүүд дээр суурилсан өгөгдлийн загварчлал
- Power BI эсвэл танай одоо ашиглаж буй BI систем дээрх удирдлагын дашбоард
- Одоо ашиглаж буй тайлан, дашбоардыг нэг BI системээс нөгөө рүү шилжүүлэх
ML/AI шийдэл хөгжүүлэлт
Бизнесийн тодорхой асуудлыг машин сургалт (ML) болон хиймэл оюуны тусламжтайгаар шийдэх шийдлийг эхнээс нь дуустал хөгжүүлнэ. Загварын зорилгыг тодорхойлох, датаг бэлтгэх, ML pipeline байгуулах, системд нэвтрүүлэх, ажиллагааг нь хянах хүртэлх бүх үе шатыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ.
Бидэнтэй холбогдох- Эрэлтийн таамаглалТаамаглал
- Зээлийн эрсдэлийн үнэлгээАнгилал
- Залилан илрүүлэхАномали
- Харилцагчийн алдагдалАнгилал
- Тоног төхөөрөмжийн эвдрэлТаамаглал
- Баримт бичиг боловсруулахNLP
Үйлчилгээнд багтсан зүйлс
- Бизнесийн хэрэглэгчидтэй тохиролцсон хэрэглээний тохиолдол (use case), амжилтын хэмжүүр
- Боловсруулсан хүснэгтүүд дээр датаг цэвэрлэж, загварт шаардлагатай хувьсагчдыг бэлтгэх
- Загварыг сургах, турших, хувилбарчлах ML pipeline
- Загварыг танай системд нэвтрүүлж, ажиллагааг нь тасралтгүй хянах
Дата төв
ZTT группийн албан ёсны дистрибьюторын хувьд бид дата төвийн дэд бүтцийн тоног төхөөрөмж болон техникийн дэмжлэгийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрлэгчээс нь шууд нийлүүлнэ.
- Контейнер дата төвБэлэн суурилуулсан, зөөвөрлөх боломжтой
- Микро модульт дата төвШүүгээ, тэжээл, хөргөлт нэг дор
- Ухаалаг хөргөлтАгаарын урсгалын удирдлагатай
Үйлчилгээнд багтсан зүйлс
- Контейнер төрлийн дата төв
- Микро модульт дата төв
- Дата төвийн ухаалаг хөргөлт, агаарын урсгалын шийдэл
- Үйлдвэрлэгчээс шууд нийлүүлэх тоног төхөөрөмж, техникийн үйлчилгээ