Big data. Properly managed. Fully trusted..
Data Ger operates the DAMA Mongolia Chapter and helps organizations transform data into a strategic asset through global best practices, local expertise, and innovative technology solutions.
Датачдын гэрт тавтай морил
datager бол бүтээгдэхүүний чанарыг эн тэргүүнд тавьж, түүнийгээ инженерүүдийнхээ гүнзгий мэдлэг, туршлагаар бодит болгодог технологийн компани юм. Байгууллагууд өгөгдлөө нэгтгэн хадгалах, цэгцлэн засаглах, улмаар шийдвэр гаргалтад шуурхай ашиглахад зориулсан гурван үндсэн программ хангамжийг бид хөгжүүлдэг. Эхнийх нь өгөгдөл хадгалалт, боловсруулалтын нэгдсэн орчин болох vortex, хоёр дахь нь дата каталог болон засаглалын lodestar, харин гурав дахь нь бизнес хэрэглэгчдэд энгийн ярианы хэлээр өгөгдөлтэйгөө харилцаж шинжилгээ хийх боломж олгодог sauron юм. Бүтээгдэхүүн тус бүр бие даан ажиллахын зэрэгцээ хамтдаа datager-ийн цогц платформыг бүрдүүлдэг.
Бид Монголд анхлан өгөгдлийн агуулахын (Data Warehouse) архитектурт хиймэл оюуныг (AI) уялдуулан нэвтрүүлэгчдийн нэг. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зэрэгцээ манай инженерүүд харилцагч байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, өгөгдлийн төлөвшлийг нь үнэлэх, платформ суурилуулах болон цаашид хариуцан ажиллуулах дотоод мэргэжилтнүүдийг нь сургаж чадавхжуулдаг.
Тоо мэдээлэл бүр нь нягт нямбай, баталгаатай байх шаардлагатай төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн томоохон группүүд бидэнтэй хамтран ажилладаг. Манай харилцагчид.
Нээлттэй ажлын байрууд.
- Бизнес хөгжлийн менежерБаг: Бизнес хөгжилТөрөл: Бүтэн цагийнБайршил: Улаанбаатар
Анкет (CV) хүлээн авах хаяг:info@datager.mn