Хадгалах.Засаглах.Асуух.
vortex өгөгдлийг хадгалж боловсруулна, lodestar каталогт бүртгэн засаглалыг хэрэгжүүлнэ, харин sauron энгийн үгээр тавьсан асуултад хариулт өгнө.
datager
vortex + lodestar + sauronАнхдагч эх үүсвэрээс эхлээд баталгаатай хариулт авах хүртэлх бүх үйл явц нэг платформ дээр.
- Бүх өгөгдлөө vortex дээр хадгалж, боловсруулна
- lodestar дээр бүртгэлжүүлж, нэр томьёог тодорхойлон, засаглалыг хэрэгжүүлнэ
- sauron ашиглан хүссэн мэдээллээ энгийн үгээр асууж авна
vortex
by datagerҮүлэн орчин болон дотоод серверийн аль алинд нь BI тайлан, ML загваруудаа нэгдсэн нэг өгөгдөл дээр суурилан ажиллуулна.
- Нээлттэй хүснэгтийн формат: Apache Iceberg
- Нэгдсэн хүснэгтүүд дээр SQL болон Python хэлээр зэрэг ажиллах боломж
- Түүхий, цэгцэлсэн болон бүрэн боловсруулсан өгөгдлийн давхаргууд
lodestar
by datagerХэрэгтэй өгөгдлөө төвөггүй хайж олоод, утга болон хариуцах эзнийг нь тодорхой хар.
- Хүснэгт, багана болон хариуцагч бүрийг бүртгэсэн дата каталог
- Бизнесийн нэр томьёоны толь, өгөгдлийн гарал үүсэл
- Өгөгдлийн эзэмшил, хариуцлага болон хандалтын бодлого
sauron
by datagerХүссэн мэдээллээ энгийн ярианы хэлээр асууж, баталгаатай хариулт авна.
- Хариултаа график, хүснэгтээр авч, лавшруулан асуух боломж
- vortex-ийн өгөгдөл, lodestar-ын тодорхойлолтод суурилсан
- Хариулт бүрийн цаадах SQL код

DAMA‑DMBOK олон улсын стандартад нийцүүлэн бүтээсэн
Гурван бүтээгдэхүүн. Нэг экосистем.
Бүтээгдэхүүн бүр бие даан ажиллахын зэрэгцээ нэгдсэн өгөгдлөөр дамжин хоорондоо уялдана.
BI болон хиймэл оюуны (AI) шийдэлд шууд ашиглах нэгдсэн өгөгдөл.
ERP, CRM, файл болон бодит цагийн урсгалаас өгөгдлөө татаж, нээлттэй хүснэгтийн форматаар хадгална. Үүлэн орчинд ч, дотоод серверт ч SQL эсвэл Python хэлээр боловсруулалт хийж, бүх дашбоард болон загваруудаа нэгдсэн нэг эх үүсвэрээс ажиллуулна.

Боломжууд
- Нээлттэй хүснэгтийн форматDelta Lake болон Apache Iceberg стандарт форматаар хадгалагддаг тул өгөгдлөө ямар ч систем, хэрэгслээр чөлөөтэй уншиж ашиглах боломжтой.
- Өгөгдөл татах ба нэгтгэхERP, CRM, өгөгдлийн сан, файл болон Kafka урсгалаас өгөгдлийг товлосон хуваариар эсвэл бодит цагийн горимоор татна.
- SQL ба PythonШинжээчид болон өгөгдлийн эрдэмтэд ижил хүснэгтүүд дээр хамтран ажиллана.
- Түүхий, цэгцэлсэн, боловсруулсан давхаргуудӨгөгдлийг шат дараатай цэгцэлж боловсруулдаг тул бүх дашбоард болон загварууд баталгаатай эх сурвалжаас өгөгдлөө уншина.
- Хиймэл оюунд (AI) бүрэн нийцсэн бүтэцУдирдлагын дашбоард, ML загвар болон sauron бүгд бүрэн боловсруулсан нэгдсэн хүснэгтээс өгөгдлөө авна.
- Үүлэн орчинд эсвэл дотоод сервертБайгууллагынхаа үүлэн орчинд эсвэл дотоод сервер дээрээ суурилуулан ашиглах боломжтой.
vortex өгөгдлийг нэг дор төвлөрүүлж, lodestar засаглалыг нь тогтоон, sauron бэлэн хариулт болгоно.
vortex дэх хүснэгт бүр lodestar каталогт хариуцах эзэн, бизнесийн тодорхойлолт болон хандалтын эрхийн бодлогын хамт бүртгэгдэнэ.
Бүтээгдэхүүнтэй танилцахsauronby datagerхариулнаvortex-ийн бүрэн боловсруулсан хүснэгтүүдэд суурилан sauron нь бизнесийн асуултуудад энгийн ярианы хэлээр хариулна.
Бүтээгдэхүүнтэй танилцахХэрэгтэй өгөгдлөө төвөггүй хайж олоод, утга болон хариуцах эзнийг нь тодорхой хар.
lodestar бол танай байгууллагын өгөгдлийн нэгдсэн каталог юм. Энд бизнесийн нэр томьёо бүр нэгдсэн нэг тодорхойлолттой байж, өгөгдлийн багц бүр хариуцах эзэнтэй, хандах эрх нь тодорхой, гарал үүсэл нь бүрэн бүртгэлтэй байна.

Боломжууд
- Дата каталогБүх систем дэх хүснэгт, багана болон хариуцагчийг нэг дороос хялбархан хайж олно.
- Бизнесийн нэр томьёоны тольБизнесийн нэр томьёо бүр нэгдсэн нэг тодорхойлолттой байж, харгалзах өгөгдлийн баганатайгаа шууд холбогдоно.
- Эзэмшил ба хариуцлагаӨгөгдлийн багц бүр томилогдсон эзэн, хариуцагчтай байх ба аливаа өөрчлөлтийг зөвшөөрлөөр баталгаажуулна.
- Хандалтын бодлогоНууцлалын ангилал болон хандалтын дүрмийг нэг удаа тохируулаад бүх өгөгдлийн багцад нэгдсэн байдлаар мөрдүүлнэ.
- Гарал үүсэл ба мета өгөгдөлХүснэгт бүр аль системээс үүсэж, хаана ашиглагдаж байгаа болон мета өгөгдлийн мэдээллийг нэг дороос харна.
- Чанарын дүрэмБаталгаажсан хүснэгт бүр өгөгдлийн бүрэн бүтэн, үнэн зөв, давхардалгүй байдлын шалгуурыг давсан байдаг.
Өгөгдлийн утга агуулга болон эзэн хариуцагчийг lodestar тодорхойлно.
vortex дээр цэвэршүүлж боловсруулсан хүснэгтүүд нь хариуцагч болон гарал үүслийн мэдээллийн хамт каталогт бүртгэгдэнэ. Чанарын шалгуурыг хангасан хүснэгтүүд “Баталгаажсан” төлөв авна.
Бүтээгдэхүүнтэй танилцахsauronby datagerутгыг тодорхойлноlodestar-ын нэр томьёоны толь болон баталгаажсан хүснэгтүүдийг sauron ашигладаг тул байгууллагын хэмжээнд тохиролцсон нэгдсэн тодорхойлолтын дагуу хариулт өгнө.
Бүтээгдэхүүнтэй танилцахХүссэн мэдээллээ энгийн үгээр асууж, баталгаатай хариулт авна.
Хэрэглэгчид хүссэн асуултаа энгийн ярианы хэлээр бичээд, vortex-ийн засаглалтай өгөгдөл болон lodestar-ын нэгдсэн тодорхойлолтод суурилсан хариултыг график, хүснэгтээр шууд авна. Энэ нь BI хэрэгсэл, ML загвар болон аппликейшнүүдийн зэрэгцээ өгөгдлийг хэрэглэгчдэд ойртуулж буй шинэ суваг юм.

Боломжууд
- Энгийн үгээр асуухДата шинжээчээс асуудаг шигээ асуултаа энгийн үгээр бичнэ. SQL код мэдэх шаардлагагүй.
- Хариулт график, хүснэгтээрХариулт бүр шууд ашиглахад бэлэн график эсвэл хүснэгт хэлбэрээр гарна.
- Нэмэлт асуултГарсан үр дүнг лавшруулан асууж, үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулах, шүүх эсвэл нарийвчлан задалж харах боломжтой.
- Баталгаажсан өгөгдөлд суурилсанХариултыг vortex-ийн засаглалтай хүснэгтүүдээс боловсруулж, lodestar-т бүртгэгдсэн албан ёсны нэр томьёог ашиглана.
- Хариулт бүрийн цаадах SQL кодsauron ямар SQL асуулга ажиллуулсныг нээж харах боломжтой тул шинжээчид тооцооллын логикийг бүрэн нягталж чадна.
- Хариултаа хадгалах, хуваалцахГарсан үр дүнг хадгалж дараа дахин харах, эсвэл багийнхантайгаа шууд хуваалцах боломжтой.
vortex-д хадгалагдаж, lodestar-т тодорхойлогдсон өгөгдлийг sauron бэлэн хариулт болгоно.
Хариулт нь vortex-ийн баталгаажсан хүснэгтүүдээс шууд боловсруулагдах ба цаана нь ажилласан SQL кодыг ил тод харуулна.
Бүтээгдэхүүнтэй танилцахlodestarby datagerсуурилнаЦаана нь lodestar-ын нэр томьёоны толь болон баталгаажсан хүснэгтүүд ажилладаг тул sauron “орлого” гэх мэт ойлголтыг яг танай байгууллагын баталсан тодорхойлолтоор тооцно.
Бүтээгдэхүүнтэй танилцахӨгөгдлийн шийдлийнхээ талаар бидэнтэй ярилцаарай.
Одоо ямар системүүд ашиглаж байгаагаа бидэнд хэлэхэд л танай байгууллагад аль бүтээгдэхүүн хамгийн сайн тохирохыг манай инженерүүд тодорхойлж өгнө.



