Дата менежментийн цогц экосистем.
Бидний бүтээсэн платформ нь байгууллагын дата менежментийг нэг дор цогцоор нь шийдэх Монгол дахь анхны экосистемийн шийдэл юм.

DAMA‑DMBOK олон улсын стандартад нийцүүлэн бүтээсэн
- Олон хэрэгслийн оронд нэг платформ
- Хиймэл оюуны (AI) шийдэлд бүрэн бэлэн
- Дата менежментийг нэг цэгээс
Харилцагчид






















Гурван бүтээгдэхүүн. Нэг экосистем. Франкенштейн угсрах шаардлаггүй.
vortex өгөгдлийг нэгтгэн хадгалж, lodestar утга болон дүрмийг нь тодорхойлж, sauron бэлэн хариулт болгон хувиргана.
Нэгдсэн lakehouse дээр суурилсан.
Танай одоогийн системүүдийн өгөгдөл vortex-д цугларч нэгтгэгдэнэ. Цугларсан өгөгдөл нь sauron, BI хэрэгслүүд, AI загвар болон аппликейшнүүдээр дамжин хэрэглэгчдэд хүрнэ. Энэ бүх шатанд хэн, ямар эрхээр хандаж, юунд ашиглахыг lodestar бүрэн зохицуулна.
- vortexНэгдсэн lakehouse: өгөгдөл татах, хадгалах, түгээх.
- lodestarДата каталог, нэр томьёоны толь, эзэмшил ба хандалтын эрх.
- sauronБизнесийн хэрэглэгчдэд зориулсан харилцан ярианы аналитик.
- каталог
- нэр томьёоны толь
- эзэмшил
- хариуцлага
- чанарын дүрэм
Дататай өдөр бүр ажилладаг хүмүүст зориулав
Инженерүүд, дата хариуцагчид болон шинжээчид нэг орчинд, нэгдсэн ойлголт тодорхойлолтоор хамтран ажиллана.
BI болон хиймэл оюуны (AI) шийдэлд шууд ашиглах нэгдсэн өгөгдөл.
ERP, CRM, файл болон бодит цагийн урсгалаас өгөгдлөө татаж, нээлттэй хүснэгтийн форматаар нэг дор хадгална. SQL эсвэл Python ашиглан боловсруулж, бүх дашбоард болон загваруудаа нэгдсэн нэг эх сурвалжаас ажиллуулна.
- Open table formatsApache Iceberg стандарт форматаар хадгалагддаг тул өгөгдлөө ямар ч систем, хэрэгслээр чөлөөтэй уншиж ашиглах боломжтой.
- Дата цуглуулахERP, CRM, өгөгдлийн сан болон файлуудаас өгөгдлийг товлосон хуваариар эсвэл бодит цагийн горимоор татна.
- SQL ба PythonШинжээчид болон дата инженерүүд нэгдсэн нэг өгөгдөл дээр хамтран ажиллана.
- Хиймэл оюун нэвтрүүлэхэд зориулавУдирдлагын дашбоард, машин сургалтын загвар болон sauron бүгд бүрэн боловсруулсан нэгдсэн хүснэгтээс өгөгдлөө авна.

Хэрэгтэй өгөгдлөө олж, юуг илэрхийлдэг, хэн хариуцдагийг нь мэдээрэй.
lodestar нь бүх эх үүсвэрийн хүснэгт, багана бүрийг каталогт бүртгэж, бизнесийн нэр томьёотой нь уялдуулан, өгөгдөл бүрийг хариуцах эзэн болон хандалтын эрхийн бодлоготой болгоно.
- Дата каталогБүх систем дэх хүснэгт, багана болон хариуцагчийн мэдээллийг нэг цонхноос хайж олно.
- Бизнесийн нэр томьёоны тольБизнесийн нэр томьёо бүрийг нэгдсэн нэг тодорхойлолттой болгож, харгалзах өгөгдлийн баганатай нь шууд холбоно.
- Эзэмшил ба хандалтӨгөгдлийн багц бүрд тодорхой эзэмшигч, хариуцагч болон хандалтын эрхийн бодлого.
- Гарал үүсэл ба чанарХүснэгт бүрийн гарал үүсэл болон мөрдөх ёстой чанарын шалгууруудыг ил тод харуулна.

Хүссэн мэдээллээ энгийн үгээр асуу.
Бизнесийн хэрэглэгчид хүссэн асуултаа энгийн үгээр бичээд л хариултаа график эсвэл хүснэгтээр шууд авна. SQL бичих эсвэл хэн нэгнээс тайлан хүлээх шаардлагагүй.
- Энгийн үгээр асуухДата шинжээчтэй ярилцаж байгаа мэт өгөгдлийнхөө талаар энгийн үгээр чөлөөтэй асууна.
- График ба хүснэгтХариултыг ойлгоход хялбар график эсвэл хүснэгт хэлбэрээр шууд гаргаж өгнө.
- Баталгаажсан өгөгдөлд суурилсанЗөвхөн чанарын шалгуур хангасан хүснэгт болон lodestar-т баталсан нэр томьёоны дагуу хариулт боловсруулна.
- Хариултын цаадах SQL кодsauron ямар SQL кодоор тооцоолол хийснийг нээж харах боломжтой тул шинжээчид үр дүнг нягтлах бүрэн боломжтой.

Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг хүсдэг бүх байгууллагуудад зориулав.
Бүхий л байгууллагуудад нэг л нийтлэг шаардлага бий: хэн, ямар ч аргаар тулгаж шалгасан тоо мэдээлэл нь зөрүүгүй, үнэн зөв байх. Энэ асуудлыг шийдэхэд тийм ч хэцүү биш.
Шийдлүүдтэй танилцахТөрийн байгууллага
ДэлгэрэнгүйТүгээмэл хэрэглээ
- Дотоод серверт суурилсан, өгөгдлийн бүрэн хараат бус платформ
- Хуучирсан бүртгэлийн систем болон өгөгдлийн санг шинэчлэн загварчлах
- Аудитын шаардлага хангасан хандалтын хяналт ба өгөгдлийн гарал үүслийн бүртгэл
Өгөгдөл, хиймэл оюуны цогц үйлчилгээ
Өнөөгийн түвшнийг үнэлэх, өгөгдлийн засаглалыг бүрдүүлэхээс эхлээд өгөгдлийн удирдлагын платформ болон хиймэл оюуны шийдэл нэвтрүүлэх хүртэлх бүх үе шатыг хамарсан цогц үйлчилгээ.
Бүх үйлчилгээLakehouse нэвтрүүлэлт
vortex эсвэл танай одоогийн технологийн орчинд өгөгдлийн дэд бүтцийг зураглах, шилжүүлэх, хөгжүүлэх үйлчилгээ.
Дата засаглалын зөвлөх үйлчилгээ
Өгөгдлийн засаглалын бүтэц, үүрэг хариуцлага болон журам бодлогыг боловсруулж, lodestar платформ дээр бодитоор нэвтрүүлнэ.
Дата менежмент, засаглалын үнэлгээ
Өнөөгийн түвшинг тодорхойлж, зөрүүний шинжилгээ (GAP) хийн, зорилтот түвшинд хүрэх замын зураглал боловсруулна.
Аналитик ба дашбоард
Цэгцэлсэн өгөгдөл дээр суурилан удирдлагын дашбоард, тайланг Power BI болон бусад BI хэрэгслээр хөгжүүлнэ.
ML/AI шийдэл хөгжүүлэлт
Машин сургалт, хиймэл оюуны шийдлийг загвар боловсруулахаас эхлээд системд нэвтрүүлж, хянах хүртэл хөгжүүлнэ.
Дата төв
Контейнер болон микро модульт дата төв, ухаалаг хөргөлтийн системийг үйлдвэрлэгчээс нь шууд нийлүүлнэ.
Платформыг байгууллагынхаа өгөгдөл дээр туршаад үзээрэй.
Одоо ашиглаж буй системүүдийнхээ талаар бидэнтэй хуваалцаарай. Танай байгууллагад аль бүтээгдэхүүн, үйлчилгээ хамгийн сайн тохирохыг бид танилцуулъя.
- Утас+976 7535-1222
- Имэйлinfo@datager.mn
- ОффисУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Соёмбо цамхаг, 11-р давхар


