Өгөгдлийн засаглалгүй байгууллагад юу тохиолддог вэ?
Эзэмшигчгүй, нэгдсэн тодорхойлолтгүй, чанарын дүрэмгүй өгөгдөлд итгэхэд яагаад хэцүү болдог, найдвартай өгөгдөл яагаад засаглалаас эхэлдэг тухай.

Өгөгдлийн засаглалгүй байгууллагад эхэндээ анзаарагдахгүй ч цаг хугацааны явцад хуримтлагдаж, бизнесийг бүх түвшинд сулруулдаг дараах асуудлууд үүсдэг.
1. Шийдвэр гаргалт будилж, удирдлага доголдоно
Нэг үзүүлэлт олон хувилбартай болж, багууд өөр өөр тоон дээр үндэслэн ажилласнаар стратегийн шийдвэр удааширч, заримдаа буруу гардаг.
2. Тайлан, автоматжуулалт алдаатай болно
Өгөгдлийн чанарын зөрчил, хариуцлагын тодорхойгүй байдлаас болж BI тайлан, автоматжуулалт, хиймэл оюун ухааны загварууд алдаа гаргаж, системүүд байнга засвар шаарддаг.
3. Эрсдэл ба нийцлийн зөрчил нэмэгдэнэ
Мэдээллийн хамгаалалт, зөвшөөрөл, аудитын мөрдөх чадвар сул байх нь хууль, зохицуулалтын эрсдэлийг нэмэгдүүлж, өгөгдөл алдах, нэр хүндээ унагах хохирол учруулдаг.
4. Зардал өсөж, багуудын хүчин чадал үр ашиггүй болно
Ижил өгөгдлийг дахин дахин цэвэрлэх, алдаанаас үүдэлтэй ажлыг дахин хийх, процесс тасалдах зэрэг нь шууд болон далд зардлыг өсгөдөг.
5. Харилцагчийн туршлага тогтворгүй болно
Зөрүүтэй, баталгаажаагүй мэдээлэл нь харилцагчийг буруу ойлгох, буруу бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох нөхцөл болж, байгууллагын нэр хүнд, орлогыг бууруулдаг.
6. Цахим шилжилт урагшлахгүй
Өгөгдөл зохион байгуулалтгүй байвал өгөгдлийн платформ, системийн шинэчлэл, хиймэл оюун ухаан нэвтрүүлэх зэрэг стратегийн төслүүдийн 70-80 хувь нь хугацаа, төсвөө хэтрүүлж бүтэлгүйтэх эрсдэлтэй байдаг.
Танай байгууллага одоо ч өгөгдлийн засаглалгүй ажиллаж байна уу? datager нь байгууллагуудад өгөгдлийн засаглал болон байгууллагын өгөгдлийн менежментийг бүрдүүлэхэд тусалдаг.
