Contacts
Холбоо барих
Close

Нэгдсэн Data Lake бий болгох үйлчилгээ – ELEVATE Holding Limited

elevate-background

Товч хураангуй

ELEVATE Hong Kong Holding Limited нь өгөгдлийн нэгдсэн дата дэд бүтэцгүйн улмаас компанийн хэд хэдэн хэлтсүүд давхардсан дата transformation хийж, үүндээ хөдөлмөр цаг хэт их зарцуулж, ажилтнуудын гүйцэтгэл болон байгууллагын нийт бүтээмжид сөргөөр нөлөөлж байсан. Төвлөрсөн Data Lake шийдлийг хэрэгжүүлснээр ELEVATE компанийн дата процессыг оновчтой болгож, өгөгдлийн тогтвортой байдлыг хангаж, хэлтэс хоорондын мэдээллийн тасралтгүй урсгалыг сайжруулсан. Нэгдсэн Data Lake нь компанийн өгөгдлийн хамгийн баталгаатай эх үүсвэр болсон ба байгууллагын гүйцэтгэлийн үзүүлэлтийг эрс дээшлүүлсэн.

Зорилго

ELEVATE Hong Kong Holding Limited компанийн мэдээллийн үйл ажиллагааг төвлөрүүлж, хэлтэс бүрт давхардсан өгөгдөл хувиргалтаас үүсэх үр ашиггүй байдлыг бууруулах, програм болон тайлагналын хэрэгсэлд ашиглахад зориулан үнэн зөв, нэг эх үүсвэрийг бий болгох Data Lake шийдлийг боловсруулах, хэрэгжүүлэх.

Шийдэл

Тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ELEVATE компанийн өгөгдлийн үйл ажиллагааг цэгцэлж нэгтгэсэн Data Lake  шийдлийг боловсруулж, хэрэгжүүлсэн.

  1. Өгөгдлийн нуурын архитектур:

Их хэмжээний бүтэцтэй болон бүтэцгүй өгөгдлийг хадгалах, удирдах төвлөрсөн Data Lake  байгуулагсан. Энэхүү Data Lake нь компанийн ирээдүйн өсөлтөд зохицож, нарийн төвөгтэй, их хэмжээний өгөгдлийн боловсруулалтын ачааллыг даах чадвартай байхаар хийгдсэн.

  1. Өгөгдлийн хүлээн авалт ба хувиргалт:

Уг шийдэл нь дотоодын дөрвөн програм болон бусад хэлтсийн системүүдээс өгөгдлийг тасралтгүй хүлээн авах боломжийг бүрдүүлсэн. Data Lake  дотор олон шатлалт өгөгдөл хувиргах процесс хэрэгжүүлсэн нь ажлын давхардлыг багасгаж, компанийн хэмжээнд өгөгдлийн боловсруулалтыг хүний оролцоогүйгээр тасралтгүй хийх боломжийг бүрдүүлсэн.

  1. Нэг эх үүсвэр:

Байгууллагын бүх өгөгдлийг нэгдсэн Data Lake-т төвлөрүүлснээр бүх хэлтсүүдэд зориулсан нэг баталгаат эх үүсвэртэй болсон. Энэ нь хэлтэс бүр тус тусдаа өгөгдөл боловсруулах шаардлагагүй болгож, хөдөлмөрийн цагийг хэмнэсэн.

  1. Автоматжуулсан өгөгдлийн урсгал:

Data Lake нь янз бүрийн хэлтэс, багуудын хооронд автомат өгөгдлийн урсгалыг дэмжихээр хийгдсэн. Энэ нь өгөгдлийг цаг алдалгүй real-time хүлээж авах боломжийг бүрдүүлж, бизнесийн нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагааг сайжруулсан.

Үр ашиг

Байгууллагын бүх алба нэгжид зориулсан үнэн зөв өгөгдлийн нэг эх үүсвэртэй болж, өгөгдлийн салангид байдал арилж, өгөгдлийн чанарыг сайжруулсан.

  • Хөдөлмөрийн цагийн 40%-ийн хэмнэлт: Давхардсан өгөгдөл боловсруулалтыг арилгаснаар компанийн хэлтсүүдийн гар ажиллагаатай өгөгдөл боловсруулахад зарцуулах цаг хугацаа ихээхэн буурсан.
  • Үйл ажиллагааны үр ашиг нэмэгдсэн: Автоматжуулсан өгөгдлийн урсгал болон төвлөрсөн өгөгдлийн удирдлага нь байгууллагын нийт үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, хэлтсүүд үндсэн ажлууддаа илүү анхаарах боломжтой болсон.
  • Ирээдүйн дата дэд бүтцийн шаардлагыг шингээсэн дэд бүтэц: Өгөгдлийн нуурын ирээдүйд өргөтгөх боломжтой архитектур нь ELEVATE компанид шинэ өгөгдлийн эх үүсвэр болон програмуудыг нэмсэн ч гүйцэтгэлд нөлөөлөхгүйгээр өсөх боломжийг хангаж өгсөн.

get in touchБид таны санал хүсэлтэд хариу өгөхдөө үргэлж таатай байх болно.

Яг одоо захидал илгээгээрэй!

Яаралтай мэдээлэл авах шаардлагатай бол доорхи утсаар холбоо барина уу. 

Утас

+976 7535-1222

+976 9929-4324

Имэйл

Сошиал медиа

Захидал илгээх

Please enable JavaScript in your browser to complete this form.