Contacts
Холбоо барих
Close

Power BI нэвтрүүлэх төсөл – Lloyd’s Register Quality and Assurance Ltd.

lrqa-background-pic

Товч хураангуй

Их Британийн Lloyd’s Register Quality and Assurance компани нь хуучин Tableau-д суурилсан BI дэд бүтцээс болж дата менежментийн хэд хэдэн асуудалтай тулгарч байсан бөгөөд өмнөх систем нь шаардлага хангахгүй болсноос гадна засвар үйлчилгээ тогтмол шаарддаг байв. Иймд компанийн удирдлагууд Microsoft-ийн экосистемтэй нийцүүлэн Power BI руу шилжих хүсэлт гаргасан. Төслийн хүрээнд 500 гаруй тогтмол хэрэглэгддэг тайланг Tableau-с Power BI руу шилжүүлсэн. Үр дүнд нь байгуулагын дата менежментийн үр ашигтай байдал нэмэгдэж, засвар үйлчилгээний хугацаа багасаж, тайлагналын чанар нэмэгдсэн.

Зорилт

Lloyd’s Register Quality and Assurance Ltd.-ийн хуучин тайлангийн дэд бүтцийг Tableau-с Power BI руу шилжүүлэх бөгөөд энэ нь тэдний BI системийг орчин үеийн болгох, Microsoft-ийн экосистемийг ашиглах, байгууллагын бүх олон улс дахь салбаруудын хэмжээнд тайлангийн үйл явцыг хялбаршуулах зорилготой.

Шийдэл

Эхний алхам нь одоогийн Tableau тайлангуудад үнэлгээ хийж, тус бүрийг relevancy, complexity болон frequency of use-д тулгуурлан дүгнэх байв. Ингэснээр компанийн цаашдын үйл ажиллагаанд шаардлаггүй хуучирсан тайлангуудыг архивлах боломжийг бүрдүүлсэн. Power BI руу шилжих төслийн хүрээнд LRQA-н одоогийн Microsoft дэд бүтцэд, SQL Server болон Azure дахь системүүдтэй интеграци хийсэн.

500 гаруй тайланг Tableau-с Power BI руу шилжүүлж, visualization болон тайлангийн функцүүдийг дуурайлган, Power BI-ийн архитектурт тохируулан оптимизаци хийсэн. Шилжилт нь:

  • Мэдээллийн интеграци: Тайлангууд бүх шаардлагатай мэдээллийг цаг алдагдалгүйгээр авах боломжийг олгов. 
  • Тайлангийн оптимизаци: Тайлангийн дэд бүтцийн архитектурыг сайжруулж, ачаалах хугацаа хамаагүй хурдассан.
  • Хэрэглэгчийн сургалт: Шилжих үйл явцыг дэмжих зорилгоор хэрэглэгчдэд Power BI ашиглах тухай сургалт өгөх.

Үр ашиг

500+ тайланг амжилттай хувиргасан

500 гаруй тайланг Tableau-с Power BI руу ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаанд саад учруулалгүйгээр амжилттай хувиргасан.

Засвар үйлчилгээний хугацааг 50%-иар бууруулсан

Power BI руу шилжүүлснээр BI дэд бүтцийг засварлахад шаардагдах цаг хугацаа болон нөөцийг эрс багасгасан.

Тайлан ачаалах хугацаа буурсан

Тайланг илүү хурдан боловсруулж, шийдвэр гаргалтын хурдыг нэмэгдүүлж, бизнесийн уян хатан байдлыг сайжруулсан.

Microsoft экосистемийг бүрэн ашигласан

Power BI руу шилжсэнээр Lloyd's Register нь Microsoft-ын одоо байгаа дэд бүтэцтэйгээ бүрэн интеграцчилж, зардлаа оновчтой болгож, үр ашгийг дээшлүүлсэн.

get in touchБид таны санал хүсэлтэд хариу өгөхдөө үргэлж таатай байх болно.

Яг одоо захидал илгээгээрэй!

Яаралтай мэдээлэл авах шаардлагатай бол доорхи утсаар холбоо барина уу. 

Утас

+976 7535-1222

+976 9929-4324

Имэйл

Сошиал медиа

Захидал илгээх

Please enable JavaScript in your browser to complete this form.