Товч хураангуй
Shangri-La International Management Limited нь дэлхийн 100 гаруй зочид буудлын менежментийг хийдэг ба тэдгээр зочид буудлууд дахь 800 гаруй хоол хүнсний газруудын өгөгдлийг удирдах зориулалттай өгөгдлийн дамжуулах системийг нэвтрүүлэх шаардлагатай болсон. Энэхүү төслийн хүрээнд одоо байгаа өгөгдлийн дэд бүтцийг өргөтгөж, дэлхий даяарх бүх салбаруудын бүх ажилтнуудын хэрэгцээнд зориулан бүтээгдсэн Tableau тайдангуудыг өргөжүүлсэн. Шинэ систем нь өгөгдлийн урсгалыг өргөжүүлж, бизнесийн цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ба зочид буудлын бүх салбарын удирдлагуудын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлсөн.
Зорилт
Энэ төслийн хүрээнд зочид буудлуудын 800 гаруй хоол хүнсний газруудын тусгай өгөгдлийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, одоо байгаа дэд бүтцийг өргөтгөж, ажилтнуудад зориулсан тусгай тайлангуудыг хөгжүүлсэн. Өмнө нь буй бизнесийн процессийг амжилттай автоматжуулснаар ажилтнуудын ажлын үр бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдсэн болно.
Шийдэл
Тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд өгөгдлийн удирдлага, хадгалалт болон тайлагнал бүхий цогц шийдлийг хэрэгжүүлсэн.
- Өгөгдөл дамжуулан data pipeline боловсруулах: 800 гаруй хүнс хоолны газруудын өгөгдлийг Дэлхий даяар цуглуулж, өгөгдлийн урсгалыг өргөжүүлж, нэгдсэн форматанд оруулсан дата хадгалалтыг шийдлийг боловруулсан.
- Цуглуулсан өгөгдлийг тухай бүрт нь автомат горимт боловсруулж, тайлангийн систем рүү оруулахад бэлэн бөгөөд бусад алба нэгжүүд ашиглахад бэлэн болсон өгөгдлийн боловсруулалтын алгоритмийг хөгжүүлэх.
- Tableau dashboard боловсруулахдаа бүх зочид буудлын салбаруудын ажилтнууд хандах боломжтой, хялбар интерфейстэй тайлангуудыг хөгжүүлсэн.
Үр ашиг
Дэлхийн түвшний интеграци
800 гаруй хоол хүнсний газруудын өгөгдлийг нэгтгэж, бүх зочид буудлуудын үйл ажиллагааг нэг цэгээс мониторинг хийх боломжийг бий болгосон.
Бодит хугацааны өгөгдлийн боловсруулалт
Tableau BI tool ашигласнаар зочид буудлын ажилтнууд бодит цаг хугацаанд боловсруулсан өгөгдлийг ашиглан үр дүнтэй дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааныхаа үр ашгийг нэмэгдүүлсэн.
Ирээдүйд зориулсан дэд бүтэц
Өсөлтийг дэмжих архитектур нь Shangri-La-ийн өргөжиж буй дэлхийн үйл ажиллагаатай хамт өргөжих боломжтой.
Үр ашиг сайжирсан
Төв салбар дээр цугларсан датаг ашиглан гар аргаар тайлан гаргадаг үйл явцыг арилгаснаар хүний алдааг багасгаж, байгууллагын ерөнхий үйл ажиллагааны үр ашгийг сайжруулсан.
get in touchБид таны санал хүсэлтэд хариу өгөхдөө үргэлж таатай байх болно.
Яг одоо захидал илгээгээрэй!
Яаралтай мэдээлэл авах шаардлагатай бол доорхи утсаар холбоо барина уу.
Утас
+976 7535-1222
+976 9929-4324