Товч хураангуй
Shangri-La International Management Limited нь өдөр тутмын үйл ажиллагаандаа дэлхийн бүх зочид буудлуудынхаа рлого, зардлын гол үзүүлэлтүүдийг (KPI) хянадаг. Бизнесийн хэрэгцээ шаардлагын дагуу шинэ төрлийн KPI нэвтрүүлэх хэрэгтэй болсон ба уг шинэ үзүүлэлт нь нарийвчилсан түвшинд зочид буудлуудын үйл ажиллагааны орлого зарлагын харьцааг хянахад чиглэсэн байсан. Уг KPI нэвтрүүлэхэд групп компанийн түвшин нийт 30 гаруй эх үүсвэрээс цугларсан мэдээллийг нэгтгэн боловсруулах шаардлагатай байсан.
Шийдэл
Тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд өргөн цар хүрээний дата интеграц, KPI үзүүлэлт тооцоолох боловсронгуй аргачлал, олон улсын бенчмаркинг бүхий Tableau шийдэл хөгжүүлсэн:
- 30 гаруй эх үүсвэрээс цуглуулсан мэдээллийг төвлөрсөн цэгт боловсруулсан дата интеграци шийдэл
- Нарийвчилсан түвшинд тооцоолсон KPI үзүүлэлт
- Дэлхийн даяарх бүх зочид буудлуудын мэдээллийг хором тутамд хянах боломжтой Tableau тайлангийн шийдэл
- Олон улсын түвшинд бенчмаркинг хийх боломжтой тайлангийн хөгжүүлэлт
Үр ашиг
Энэхүү төслийн үр дүнд дэлхийн даяарх бүх зочид буудлуудын өдөр тутмын орлогын зарлагын KPI үзүүлэлтийг харах боломжтой болсон ба үүн дээр үндэслэн бизнесийн шийдвэр гаргалтын үйл ажиллагааг оновчилж, гүйцэтгэх удирдлагын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан.
get in touchБид таны санал хүсэлтэд хариу өгөхдөө үргэлж таатай байх болно.
Яг одоо захидал илгээгээрэй!
Яаралтай мэдээлэл авах шаардлагатай бол доорхи утсаар холбоо барина уу.
Утас
+976 7535-1222
+976 9929-4324