Манай компани нь 2024 оны 9 сард үүсгэн байгуулагдсанаас хойш төрөл бүрийн салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Датаныхаа бүрэн боломжийг нээхэд тусалья
Манай үйлчилгээнүүд
Data Maturity Assessment
Дата дэд бүтэц байгуулах
Дата менежмент, засаглал нэвтрүүлэх
Хэн датаг удирдана, тэр ирээдүйг удирдана...
Компаниа оношлуулаарай!
DATA
MATURITY
ASSESSMENT
Манай “Data Maturity Assessment” үйлчилгээ нь тухайн компанийн бүх түвшний датаны бэлэн байдал, ашиглалт, удирдлагын өнөөгийн байдлыг үнэлж, дата стратеги болон технологийн дэд бүтцийг хэрхэн сайжруулахыг тодорхой болгодог. Энгийнээр “датаныхаа бүрэн боломжийг нээх”- д байгууллагуудад тусалдаг үйлчилгээ юм.
Тус үнэлгээ нь байгууллагын үйл ажиллагааны асуудал, цоорхойг олж илрүүлэх, нуугдмал боломжуудыг нээх, үйл ажиллагааны процессыг оновчлох, үндэслэлтэй шийдвэр гаргах, санхүүгийн өсөлтийг бий болгох гэх мэт маш олон давуу талуудыг бий болгодог бөгөөд дундаас дээш байгууллагуудад зайлшгүй хэрэгтэй үнэлгээ юм.
Дата бол үнэ цэнтэй хөрөнгө
Бидний давуу талууд
Expertise in Data Transformation
Манай баг хамгийн сүүлийн үеийн өгөгдлийн инженерчлэлийн хэрэгслүүд болон аргачлалыг ашиглан түүхий өгөгдлийг үнэ цэнтэй хөрөнгө болгон хувиргана.
Customized Solutions for Your Needs
Бүх л бизнес өөр өөрийн гэсэн онцлогтой. Ийм ч учраас бид танай байгууллагын онцлогт төгс нийцсэн, тусгайлан боловсруулсан өгөгдөл болон BI шийдлүүдийг хүргэж, өрсөлдөөний давуу талаа нэмэгдүүлэхэд тусална.
End-to-End Service Delivery
Өгөгдлийн стратеги, архитектураас эхлээд хэрэгжилт, дата аналитик, засвар үйлчилгээ хүртэлх эхлэлээс төгсгөл хүртэлх өгөгдлийн менежментийн цогц шийдлийг хүргэнэ.
Focus on Business Value
Зөвхөн техникийн үр дүнгээс гадна бодит бизнесийн үнэ цэнийг бий болгоно. Бидний хөгжүүлсэн шийдлүүд нь танай бизнесийн ашиг, өсөлтөд шууд нөлөөлөхийг та бүхэн харах болно.
Agile and Responsive Partnership
Зах зээлийн өөрчлөлт болон олон улсын чиг хандлагатай уялдан ирээдүйд гарах сорилтуул, танай байгууллагад гарсан болон гарч ирэх хэрэгцээ бүрт нийцсэн шийдлүүдийг санал болгоно.
Commitment to Data Culture Development
Техникийн шийдэл бол манай үйлчилгээний голлох хэсэг ч гэлээ танай байгууллагад дата соёл нэвтрүүлэхэд туслах нь манай үйлчилгээний салшгүй нэгэн хэсэг юм.
Гүйцэтгэсэн ажлуудын жишээ
Групп компанийн CRM dashboard – Shangri-La International Management Limited
Тулгамдсан асуудал: Шинэ төрлийн KPI нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон ба бүх зочид буудлуудын үзүүлэлтүүдийг өдөр тутамдаа хянах шаардлагатай болсон.
Шийдэл: Групп компанийн хэмжээнд 30 гаруй өгөгдлийн эх үүсвэрээс гарах өгөгдлийн дата интеграцийг хийж, тусгай өгөгдлийн дэд бүтцийг байгуулав.
Гарсан үр дүн: Өмнө нь сар бүр гар аргаар боловсруулдаг байсан тайлангуудыг хүний оролцоогүйгээр хамгийн нарийвчилсан түвшинд интерактив байдлаар харах боломжтой болсон.
Нэгдсэн Data Lake бий болгох үйлчилгээ – ELEVATE Holding Limited
Тулгамдсан асуудал: Алба нэгжүүдэд шаардлагатай дата боловсруулалт нь давхацсан байсан бөгөөд хэлтэс бүр өөр өөрийн гэсэн процесстой байсан.
Шийдэл: Корпорацийн түвшинд бүх алба нэгжүүдийн ашигладаг дата-г нэгтгэх, өгөгдлийн боловсруулалтын стандартчилсан өгөгдлийн нуурын (data lake) шийдлийг нэвтрүүлсэн.
Гарсан үр дүн: Хэрэгцээ шаардлагатай үед алба нэгжүүдэд боловсруулсан буюу бэлэн дата-г асар богино хугацаанд хүргэх боломжтой болсон.
Групп компанийн data pipeline өргөжүүлэх төсөл – Shangri-La International Management Limited
Тулгамдсан асуудал: Ашиглаж байсан өгөгдлийн дэд бүтцэд (data pipeline) өргөтгөл хийх шаардлагатай болсон ба Дэлхий даяарх зочид буудлуудын өгөгдлийг интеграци хийх шаардлага үүссэн.
Шийдэл: Зочид буудлуудын 800 гаруй хоол хүнсний газруудын өгөгдлийг стандартчилсан байдлаар автомат горимд боловсруулж, Tableau тайлангуудаар харах боломжийг олгов.
Гарсан үр дүн: Төв оффис дээр гар аргаар нэгтгэдэг байсан тоон мэдээллийг автомат горимд боловсруулж, ямар нэг алдаагүй бөгөөд чанартай дата-г аль буудлын хувьд харах боломжтой болсон.
Power BI нэвтрүүлэх төсөл – Lloyd’s Register Quality and Assurance Ltd.
Тулгамдсан асуудал: Хуучин ашиглаж байсан Tableau систем нь ашиглахад төвөгтэй болсон ба засвар үйлчилгээ хийсэн ч гэсэн урт хугацаанд хөгжүүлэх, дэмжих боломж хязгаарлагдмал байсан.
Шийдэл: Хуучин ашиглаж байсан тайлангуудыг дахин инженерчилж, өгөгдлийн загвар (data model) бүхий Power BI систем рүү нүүлгэн шилжүүлсэн.
Гарсан үр дүн: Тайлангуудыг ачаалах хугацаа богино болсон, урт хугацаанд засвар үйлчилгээнд зардал бага орох архитектур бүхий шийдэл нь гүйцэтгэх удирдлага болон ажилтнуудын хэрэгцээнд бүрэн нийцсэн.
Бидний дата менежментийн төслийн ерөнхий процесс
1. Оношилгоо (Data Maturity Assessment)
2. Төлөвлөлт ба дизайн
3. Хөгжүүлэлт
4. Туршилт
5. Байршуулалт
6. Засвар үйлчилгээ
Технологийн шийдлүүд ба платформууд
Бид таны хэрэгцээнд нийцүүлэн ирээдүйд өргөжүүлэх боломжтой, аюулгүй бөгөөд орчин үеийн дата менежментийн технологи ашиглана.
Бид таны санал хүсэлтэд хариу өгөхдөө үргэлж таатай байх болно.
Яг одоо захидал илгээгээрэй!
Яаралтай мэдээлэл авах шаардлагатай бол доорхи утсаар холбоо барина уу.
Утас
+976 7535-1222
+976 9929-4324