Data Ger дэлхийн тэргүүлэгч ZTT групптэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ
Дата засаглал байхгүй үед байгууллагын бүх түвшинд үл харагдах, гэхдээ хуримтлагдсаар бизнесийг сулруулдаг дараах томоохон асуудлууд системтэйгээр үүсдэг. 1. Шийдвэр гаргалт будилж, бизнесийн удирдлага доголдоно. Нэг үзүүлэлт олон хувилбартай болж, багууд өөр өөр тоон дээр үндэслэн ажилласнаар стратегийн шийдвэрүүд удааширч, зарим нь бүр буруу гарна. 2. Тайлан, автоматжуулалт Дата чанарын зөрчил, хэн хариуцах нь тодорхой бус байдлаас BI тайлан, автоматжуулалт, AI загварууд алдаа гаргаж, системүүд байнга засвар шаардана. 3. Эрсдэл ба комплаенсын зөрчил бий болно Мэдээллийн хамгаалалт, зөвшөөрөл, аудитын мөрдөх чадвар сул тул хууль, дүрмийн эрсдэл нэмэгдэж, датагаа алдах зэрэг нэр хүндийн хохирол үүснэ. 4. Зардал өсөж, багуудын хүчин чадал үр дүнгүй болно. Ижил датаг дахин цэвэрлэж ашиглах, алдаанаас үүдэлтэй дахин ажил хийх, процесс тасалдах зэрэг нь шууд болон далд зардлыг өсгөнө. 5. Харилцагчийн туршлага тогтворгүй, итгэл муутай болно Зөрүүтэй, баталгаажаагүй мэдээлэл нь харилцагчийг буруу ойлгох, буруу бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулах нөхцөл болж, байгууллагын нэр хүнд, орлого алдагдана. 6. Дижитал шилжилт урагшлахгүй, том төслүүд бүтэлгүйтнэ Дата зохион байгуулалтгүй тул дата вэйрхаус, лэйкхаус, системийн шинэчлэл, AI ашиглалт зэрэг стратегийн төслүүд 70–80% нь хугацаа, төсвөө давж бүтэлгүйтэх эрсдэлтэй болдог. Одоо хүртэл дата засаглалгүй хэвээр байгаа юм биш биз? ⬇️ www.datager.mn - At Data Ger, we bring Mongolia’s strongest expertise in Data Governance and Enterprise Data Management.
