Их Британийн Lloyd’s Register Quality and Assurance компани нь хуучин Tableau-д суурилсан BI дэд бүтцээс болж дата менежментийн хэд хэдэн асуудалтай тулгарч байсан бөгөөд өмнөх систем нь шаардлага хангахгүй болсноос гадна засвар үйлчилгээ тогтмол шаарддаг байв. Иймд компанийн удирдлагууд Microsoft-ийн экосистемтэй нийцүүлэн Power BI руу шилжих хүсэлт гаргасан. Төслийн хүрээнд 500 гаруй тогтмол хэрэглэгддэг тайланг Tableau-с Power BI руу шилжүүлсэн. Үр дүнд нь байгуулагын дата менежментийн үр ашигтай байдал нэмэгдэж, засвар үйлчилгээний хугацаа багасаж, тайлагналын чанар нэмэгдсэн.
Lloyd’s Register Quality and Assurance Ltd.-ийн хуучин тайлангийн дэд бүтцийг Tableau-с Power BI руу шилжүүлэх бөгөөд энэ нь тэдний BI системийг орчин үеийн болгох, Microsoft-ийн экосистемийг ашиглах, байгууллагын бүх олон улс дахь салбаруудын хэмжээнд тайлангийн үйл явцыг хялбаршуулах зорилготой.
Эхний алхам нь одоогийн Tableau тайлангуудад үнэлгээ хийж, тус бүрийг relevancy, complexity болон frequency of use-д тулгуурлан дүгнэх байв. Ингэснээр компанийн цаашдын үйл ажиллагаанд шаардлаггүй хуучирсан тайлангуудыг архивлах боломжийг бүрдүүлсэн. Power BI руу шилжих төслийн хүрээнд LRQA-н одоогийн Microsoft дэд бүтцэд, SQL Server болон Azure дахь системүүдтэй интеграци хийсэн.
500 гаруй тайланг Tableau-с Power BI руу шилжүүлж, visualization болон тайлангийн функцүүдийг дуурайлган, Power BI-ийн архитектурт тохируулан оптимизаци хийсэн.
Шилжилт нь:
500 гаруй тайланг Tableau-с Power BI руу ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаанд саад учруулалгүйгээр амжилттай хувиргасан.
Power BI руу шилжүүлснээр BI дэд бүтцийг засварлахад шаардагдах цаг хугацаа болон нөөцийг эрс багасгасан.
Тайланг илүү хурдан боловсруулж, шийдвэр гаргалтын хурдыг нэмэгдүүлж, бизнесийн уян хатан байдлыг сайжруулсан.
Power BI руу шилжсэнээр Lloyd’s Register нь Microsoft-ын одоо байгаа дэд бүтэцтэйгээ бүрэн интеграцчилж, зардлаа оновчтой болгож, үр ашгийг дээшлүүлсэн.